Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
ХҮНИЙ ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР ХЯЗГААРЛАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Цаг үеийн нөхцөл байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж байгаа хууль хяналтын байгууллагын зарим албан хаагч нарын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэжигтнийг баривчилж, яллагдагчийг цагдан хориж байгаа хууль зүйн үндэслэл,  нөхцлийг шалгах үүргийг Улсын Ерөнхий прокурор өгчээ.

Сэжигтэн, яллагдагч, ялтанд эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар харьцахгүй байх, энэ төрлийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус ажиллагаа явуулах нөхцлийг арилгахад чиглэсэн энэхүү шалгалтыг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн болон Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд хариуцан гүйцэтгүүлэх бөгөөд цагдан хорих байр, хорих ангиудын бүртгэл, судалгаа, ахуй нөхцөл, хоригдож байгаа этгээдийн санал хүсэлтийг газар дээр нь нягтлан шалгах, холбогдох хэрэг, материалыг хянах зэргээр шалгалтыг явуулж эхэлсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд, хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан эсэхийг мөн шалгалтын хүрээнд хянахаар удирдамжид тусгажээ. Энэ шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, илэрсэн зөрчил, авах арга хэмжээний талаар ойрын хугацаанд Улсын Ерөнхий прокурорт танилцуулах, хууль хяналтын байгууллагын албан хаагч үйл ажиллагаагаараа, эсхүл баривчлагдаж, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч, түүнчлэн хоригдлын ахуй нөхцөл, тэдгээрт үзүүлбэл зохих үйлчилгээ болон бусад байдлаар эрхийг нь хууль бусаар хязгаарлаж, эрүү шүүлт тулгах нөхцлийг таслан зогсооход анхаарч ажиллахыг даалгасан байна.

 

 

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
83
Өчигдөр
143
7 хоногт
1106
Сүүлийн сард
4353
Сүүлийн жилд
79986
Нийт хандалт
169120