Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Онцлох мэдээ
ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШИЙДВЭРИЙГ НИЙТЭД МЭДЭЭЛЖ БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Авлигын гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг, хүрээлэн буй орчны эсрэг болон улс, орон нутгийн хэмжээнд олон нийтийн анхаарлыг татсан хэргийг шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн даруй прокурор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байхыг Улсын ерөнхий прокурор чиглэл болгожээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах, бодитой, үнэн зөв мэдээллийг эх сурвалжаас нийтэд хүргэхэд чиглэсэн энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлч нартай хамтран ажиллах, хуулиар хориглосноос бусад тохиолдолд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, прокурорын байгууллагын цахим хуудсаар дамжуулан иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх ажлыг идэвхжүүлэхийг нийт прокурорын газруудад даалгасан байна.

Сэтгэгдэл (3)
зөв. гэхдээ үүрэг юм уу чиглэл юм уу /хоёр янзаар бичсэн байна/
Маш зөв шүү
Маш зөв шүү
Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
121
Өчигдөр
293
7 хоногт
1083
Сүүлийн сард
4837
Сүүлийн жилд
80988
Нийт хандалт
158863