Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Онцлох мэдээ
"ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС" СЭТГҮҮЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“Хууль дээдлэх ёс” сэтгүүл

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, онол, практикийн “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийг 16 дахь жилдээ хэвлэн нийтийн захиалгаар түгээж байна.

Тус сэтгүүл нь  2015 оноос англи хэл дээр дугаар тогтмол гаргаж эхэлснээр  жилд монгол хэл дээр 4, англи хэл дээр 1 нийт 5 дугаар гаргаж байна.

Сэтгүүлиийн зөвлөл УИХ, Засгийн газар, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтдийн төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг.

Тус сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг тооцдог бөгөөд УИХ, Засгийн газар, ХЗЯ-ны харьяа бүх агентлаг, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага болон хуулийн фирмүүд, хувийн компаниудад захиалгаар түгээдэг. Мөн Монгол шуудан компаниар дамжуулан хөдөө, орон нутгийн уншигчдад захиалгаар хүрдэг билээ.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хийсэн томоохон судалгааг тус сэтгүүлд нийтэлж уншигчиддаа хүргэхээс гадна гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, хуульчид бусад  идэвхтэн бичигчидтэй хамтран ажилладаг.

“Хууль дээдлэх ёс” сэтгүүл нь хуульчид, эрдэмтэн, судлаачид, хуулийн их, дээд сургуулийн оюутнууд төдийгүй төрийн байгууллагын нийт албан хаагч, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд зориулагдсан.

Манай прокуроруудын хийсэн судалгаа, нийтлэл  тус сэтгүүлд тогтмол нийтлэгддэг бөгөөд энэ удаагийн дугаарт УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмөөгийн  "ЭХХША-ны "оролцогч биш" оролцогч буюу "сэжигтэн"-ий талаарх зохицуулалтыг ХБНГУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалттай харьцуулах нь",СХД-ийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатын "МУ-ын эрүүгийн хуульд заасан "хулгайлах" гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн үр нөлөөнд татгалзуулах онолын үүднээс хийсэн дүн шинжилгээ"

 

Баян-Өлгий аймгийн ерөнхий прокурор Т.Батсүх, хяналтын прокурор М.Фарида нарын "Гэмт хэргийн ангилал түүний хор аюулын шинж, хэр хэмжээнээс хамаарах нь", ны нийтлэл, судалгааны ажлууд нийтлэгдсэн байна.

   

Сэтгүүлд тавигдах материалыг  илгээх и-мэйл хаяг: gonchigsumlaa@legalinstitute.mn хаягаар хүлээн авдаг.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
9
Өчигдөр
121
7 хоногт
1210
Сүүлийн сард
5489
Сүүлийн жилд
80041
Нийт хандалт
163938