Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ЭСРЭГ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУМДАД АЖИЛЛАА

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас харъяа Улаанбадрах, Өргөн, Эрдэнэ сумдуудад ажиллаж, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчил, авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах”, зэрэг сэдвээр сумдуудын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, орлогч, тамгын газрын дарга, хэлтсийн дарга нарт сургалт зохион байгуулсан байна.

Мөн прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үүргийг зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд бус Үндсэн хууль болон дээрх хууль тогтоомжуудын эрх зүйн зохицуулалтын дагуу иргэний шүүх хуралдаанд прокурор оролцох хэлбэрийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбогдуулан Сумуудад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн өмчид албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдол бүрд хуулийн зохицуулалтын хүрээнд төрийн нэрийн өмнөөс прокурор оролцуулах хүсэлт гаргаж, дүгнэлт гаргуулж хамтран ажиллах талаар мэдээлэл өглөө. Харъяа сумуудад ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, хүрээлэн буй байгаль орчны нөхөн сэргээлтийн байдалтай танилцлаа.  Замын-Үүд сум дахь сум дундын газраас мэдээллээ.

 

 

 

 

 

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
111
Өчигдөр
185
7 хоногт
1443
Сүүлийн сард
4217
Сүүлийн жилд
79958
Нийт хандалт
172581