Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Онцлох мэдээ
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН НИЙТ ПРОКУРОР, АЖИЛТНУУДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГӨВ

Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх  Б.Жаргалсайхан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төв, орон нутгийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнуудад Прокурорын байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан байна. Мөн дээд шатны прокуроруудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх талаар албан даалгавар гаргажээ. Уг даалгаварт прокурор, ажилтнуудын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, ялангуяа эрүүдэн шүүх аливаа хэлбэрийг гаргахгүй байхад прокурорын хяналтыг чиглүүлж ажиллах, Прокурорын байгууллага олон нийттэй харилцах, үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгон ажиллах талаар даалгасан байна

Сэтгэгдэл (1)
Б.Үүрийнтуяа
Ерөнхий прокурортой уулзах цаг яаж авах вэ. Танай 51264453 дугаар ерөөсөө авахгүй юм.
Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
121
Өчигдөр
293
7 хоногт
1083
Сүүлийн сард
4837
Сүүлийн жилд
80988
Нийт хандалт
158863