Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Онцлох мэдээ
БНСУ-ЫН КОЙКА ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАНД ПРОКУРОРУУД ХАМРАГДЛАА

Бүгд Найрамдах Солонгос Улсын  КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас  Монголын прокурорын байгууллагын чадавхийг сайжруулах, туршлага судлах сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэл, Аймаг, Дүүргийн прокурорын газрын нийт 15 прокурор амжилттай хамрагдаж, сертификат  гардан авсан байна. Уг сургалтаар Бүгд Найрамдах Солонгос Улсын прокурорын байгууллага, Хууль зүйн хүрээлэн, Гэмт хэргийн мэдээлэл, судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Солонгосын прокурор, эрдэмтэн багш нар авлигын гэмт хэргийг нотлох ажиллагаа, дижитал нотлох баримтыг хураах, бэхжүүлэх ажиллагаа, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлэх, буцаах ажиллагааны талаар онолын болон практик сургалт зохион байгуулсан байна.

 Улсын Ерөнхий прокурорын газар  БНСУ-ын прокурорын байгууллагын дэргэдэх "Хууль зүйн хүрээлэн"-тэй хамтран ажиллаж, КОЙКА  олон улсын хамтын ажиллагааны байгууллагын чиглэлээр явагддаг сургалтад Монгол Улсын прокуроруудын 2 дах ээлж ийнхүү амжилттай хамрагдсан ба цаашид энэхүү сургалтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдах юм.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
9
Өчигдөр
121
7 хоногт
1210
Сүүлийн сард
5489
Сүүлийн жилд
80041
Нийт хандалт
163938