Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Онцлох мэдээ
“ХУУЛЬЧИЙН ПРО-БОНО-2019” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын хуульчдын холбооноос 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан “Хуульчийн Про-боно-2019” өдөрлөгт Нийслэл, Дүүрэг, Аймгийн прокурорын газрууд оролцож, иргэдэд прокурорын  байгууллагын үндсэн чиг үүрэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр яриа таниулга хийх, хууль сурталчлах ажлыг зохион байгуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ удаагийн өдөрлөг нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчид нэгдэн иргэдэд анх удаагаа хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээрээ онцлог байсан бөгөөд Сүхбаатарын талбайд болсон өдөрлөгт 1100 гаруй иргэн, 21 аймагт зохион байгуулсан арга хэмжээнд нийт 2000 орчим иргэн оролцож, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Прокурорууд Улаанбаатар хотод  89, орон нутагт 403 иргэнд  зөвлөгөө өгч, гомдол, хүсэлтийг хүлээн авч зөвлөгөө мэдээлэл өгснөөс гадна , тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  сэдвээр бэлтгэсэн 14 төрлийн брошур, гарын авлагыг тараан ажиллажээ.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
9
Өчигдөр
121
7 хоногт
1210
Сүүлийн сард
5489
Сүүлийн жилд
80041
Нийт хандалт
163938