Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ ТАЛААР ТАНИЛЦАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь прокурорын газар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гамшигаас хамгаалах улсын байцаагч нартай хамтран хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сумын Цэвэр усны хангамжийн эх үүсвэрийн нөхцөл байдалтай танилцсан байна. Тус сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цэвэр усны хангамжийн хамгаалалтын болон эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хамгаалалтын хашаа эвдэрсэн, худгийн тагийг онгойлгох боломжтой байсан нь  Монгол улсын Усны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөн зөрчил гэж үзэж  гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийн биелэлтийг хангаж ажиллах талаар “Гавшгай ус” ХХК-нд прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.

 

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
195
Өчигдөр
201
7 хоногт
1560
Сүүлийн сард
4419
Сүүлийн жилд
80053
Нийт хандалт
173313