Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШАЛТГААН НӨХЦӨЛИЙГ СУДАЛЖЭЭ

Дорнод аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин дөрөвдүгээр бүлэг "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг"-ийн гаралт шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол болон шийдвэрлэлтийн байдлыг 2018 оны бүтэн жил, 2019 оны 01 дүгээр улирлын байдлаар судалсан байна.  2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин дөрөвдүгээр бүлэг буюу “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэргийн шинжтэй 17 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хяналт тавьж ажилласнаас 5 хэргийг  “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” буюу 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж 4 хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн ба 1 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийн дийлэнх хувь нь аймгийн төвд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой иргэд байх ба гэр бүл, ах дүүгээрээ нийлж, мөнгө олох, амьжиргаагаа залгуулах зорилгоор бусдын тээврийн хэрэгсэл хөлслөн, ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж, хадгалж, тээвэрлэсэн болох нь тогтоогдож байна. Уг 5 хэргийн улмаас нийт 36.501.150 төгрөгийн хохирол учирсан байна. Судалгааны дүнгээс үзвэл энэ төрлийн гэмт хэргийн хор хохирол, түүнээс үүдэн гарах үр нөлөө, цаашид байгаль экологид учирч болох хохирлын талаар үнэн зөв мэдээ, мэдээлэл байхгүй байгаа нь гэмт хэрэг үйлдэх хүчин зүйл болж байх бөгөөд, энэ төрлийн гэмт хэргийг олон нийтэд таниулахад хэвлэл, мэдээлэл олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, иргэдийг олон талын эх сурвалжаар түгээх тал дээр анхаарч, нөлөөллийн ажлуудыг бодитой хийх нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт буурах ач холбогдолтой гэж дүгнэсэн байна. Дорнод аймгийн прокурорын газраас мэдээллээ.

 

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
111
Өчигдөр
185
7 хоногт
1443
Сүүлийн сард
4217
Сүүлийн жилд
79958
Нийт хандалт
172581