Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН ГЭМТ ХЭРЭГТ 20 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛЖЭЭ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Р.Х нь 2016 оны 02 дугаар сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 13 нас 11 сартай дагавар охин Н.Н-ны хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэрэг гарсан. Уг хэрэгт  прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг  Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Р.Х-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Дээрх гэмт хэрэг нь эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналт тавих хүнгүй гэрт нь орхиж явснаас үүдэн гарсан бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалж бага насны хүүхэд бие махбодь, сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болж байна. Иймээс эцэг, эх, асран хамгаалагч нарт насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын байгууллага анхааруулж байна. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317