Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ГОВЬСҮМБЭР АЙМАГТ “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ОХИД” ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Говьсүмбэр  аймгийн прокурорын газар аймгийн Эрүүл мэндийн газар, Сумдын эрүүл мэндийн төв,  Ерөнхий боловсролын сургуулиуд, Уул уурхайн жишиг Политехникийн коллежи, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран  2017, 2018 оны байдлаар аймгийн хэмжээнд насанд хүрээгүй 16-18 насны хүн жирэмсэлсэн тохиолдлыг  судалжээ.  Судалгаагаар тус аймгийн хэмжээнд 2017, 2018 онуудад насанд хүрээгүй хүн жирэмсэлсэн болон үр хөндүүлсэн 11 тохиолдол  бүртгэгдсэн байна. 

 

 

 

 

 

Эрүүгийн хуулийн Арван хоёрдугаар бүлэгт заасан “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн улмаас насанд хүрээгүй хүүхэд хохирогч болох тохиолдолд нилээдгүй байгаад дүгнэлт хийж, Говьсүмбэр аймгийн ГХУСАЗСЗөвлөл, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол урлагийн газар зэрэг байгууллагууд хамтран хил залгаа аймгууд болох Хэнтий, Дундговь, Дорноговь аймгуудын сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, нийгмийн ажилтнуудын төлөөлөл оролцуулан өсвөр насны охидын бэлгийн халдашгүй байдлын гэмт хэргийн эсрэг “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ОХИД” сэдэвт зөвлөгөөнийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Мөнхдөл оролцож  “Бэлгийн халдашгүй байдлын гэмт хэрэг, тухайн асуудалд төрийн байгууллагын ажилтнуудын үүрэг хариуцлага” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлжээ.

Гэмт хэргийн хохирогч болсон насанд хүрээгүй  хүн нь айж, ичих, дарамтлуулах болон гэр бүлийн дарамт шахалт зэргээс хуулийн байгууллагад гэмт хэрэгт өртсөн талаар  мэдээлдэггүй, мөн уг гэмт хэрэг нь ихэнхдээ ураг төрөл болон гэр бүл, найз нөхөд зэрэг хохирогчтой ойр дотны хүмүүсийн дунд  үйлддэг учир  гэр бүлийн зүгээс хуулийн байгууллагад гомдол гаргахгүй нуун дарагдуулах, мэдээлсэн ч томчууд хоорондоо “тохиролцоод” хүүхэд хохироод үлддэг учир дээрх гэмт хэргийг илрүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоо хамгийн чухал талаар илтгэлд дурьдсан байна.

Уг зөвлөгөөнөөс “Зөвлөмж” гаргаж, салбар байгууллагууд хүүхэд хамгааллын чиглэлээр хамтын ажиллагаагаа уялдуулан ажиллах шийдвэрт хүрлээ. Үүнд:

  1. Аймгийн Прокурорын газар, Боловсрол, соёл урлагын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн хэлтэс       зэрэг байгууллагууд хамтран эцэг, эх суралцагчдад өсвөр үөийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, анхааруулга сэрэмжлүүлгийг зохион байгуулах хамтарсан төлөвлөгөө гарган ажиллах,
  2. Хүүхдийн эрүүл мэндийг хянах, үнэлэх орон нутгийн “Эрүүл хүүхэд” туршилтын хөтөлбөрийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2 жилийн хугацаатай боловсруулж хэрэгжүүлэх,
  3. Орон нутгийн бүх шатны байгууллагууд “Хүүхэд хамгааллын бодлого” хүрээнд “Эцэг эхийн зөвлөл” байгуулан ажиллах, эрсдэлтэй хүүхэд, гэр бүлийг хараа хяналтдаа авч  ажиллах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх,
  4. Хүүхэд, гэр бүлийн судалгаанд үндэслэн хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээ шаардлагатай зорилтот бүлгийн мэдээллийн сан бий болгож, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх асуудлаар бүхий л шатанд үүрэг хүлээн ажиллах,
  5. Өсвөр насны охид хөвгүүдийн бэлгийн халдашгүй байдлыг хамгаалах чиглэлээр үүрэг хүлээсэн төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, хил залгаа аймаг сумдын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг 5 чиглэлээр зөвлөмж гаргасан байна.  Говьсүмбэр аймгийн прокурорын газраас мэдээллээ.

 

 

 

 

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317