Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭВ

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шилжүүлсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Б нарын 25 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2 өдрийн турш шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, өчигдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шийдвэрээ гаргажээ.

Анхан шатны шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б-г 2017 оны 5-12 дугаар саруудад Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох гэрчилгээ, импортлох мэдэгдэл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хясан боогдуулах аргаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан торгуулийн хамгийн дээд хэмжээ болох 40.000.000 төгрөгөөр торгох;

Албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх Д нарын нэр бүхий 19 шүүгдэгчид нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, торгох ял тус тус оногдуулсан.

Хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга болон улсын ахлах байцаагч Э нарын 3 шүүгдэгчийг “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр, Албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн талаараа хуулийн байгууллагад сайн дураараа илчилж ирсэн М нарын 5 шүүгдэгчийг тус тус хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. Мөн зарим аж ахуйн нэгж, компаний удирдлагаас даалгасны дагуу албан тушаалтанд дугтуйтай эд зүйлийг хүргэж өгсөн гэх Т нарын 2 шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б-ээс хураагдсан хахууль авах гэмт хэрэг үйлдэж олсон 803.000.000 төгрөгийг прокуророос гаргасан саналын дагуу улсын орлого болгож шийдвэрлэжээ. Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
110
Өчигдөр
185
7 хоногт
1442
Сүүлийн сард
4216
Сүүлийн жилд
79957
Нийт хандалт
172580