Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТ, ШАЛТГААН НӨХЦӨЛ, ШҮҮХЭЭС ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖ БАЙГАА БАЙДАЛ”-ЫН ТАЛААР СУДАЛГАА ХИЙЖЭЭ

Баянхонгор аймгийн Прокурорын газраас “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл, шүүхээс ял шийтгэл оногдуулж байгаа байдал”-ын талаар судалгаа хийжээ.

Тус аймагт  2018 он, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг бүртгэлтийн 18, мөрдөн байцаалтын 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас  хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг 25 химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг 3, хууль бусаар мод бэлтгэх, ан агнах гэмт хэрэг тус бүр 1 үйлдэгдсэн  байна. Дээрх төрлийн гэмт хэрэг нь Баянхонгор, Баянцагаан, Баян-Өндөр, Бууцагаан, Эрдэнэцогт, Гурванбулаг, Галуут, Баян-Овоо, Өлзийт сумдад тус бүр 1, Заг суманд 2, Бөмбөгөр суманд 4, Жаргалант суманд 5, Баянлиг суманд 6 хэрэг үйлдэгдсэн байв.

Шүүхээс хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт 13 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох 9 хэрэгт ял оногдуулснаас 2 хуулийн этгээдэд 20 сая төгрөгөөр торгох, 3 хүнд торгох ял, хорих ял 10 хүнд  оногдуулж, тэнсэж  шийдвэрлэжээ. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль-экологид 50.718.998 төгрөгийн хохирол учирснаас 36.692.729 төгрөгийг шүүхийн өмнөх шатанд төлүүлж, шүүхээс 4 хэргийн 14.026.269 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар  шийдвэрлэсэн байв.

Иргэд хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдэхдээ санаа, зорилгоо нэгтгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах техник хэрэгсэл, багаж, хүн хүчийг урьдчилан бэлтгэж үйлддэг бол  аж ахуйн нэгж, компани, нөхөрлөлүүдийн хувьд ашигт малтмал хайх, олборлох, ашиглах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгогдоогүй байхад орон нутгийн удирдлагатай  гэрээ байгуулан ашигт малтмал олборлодог, гэрээ болон тусгай зөвшөөрөлд заасан цэг солбицлоос хэтрүүлэн үйл ажиллагаа явуулдаг, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, ажиллуулдаг болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

Судалгааны дүнд үндэслэн аймгийн прокурорын газраас  гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн Баянлиг, Жаргалант сумдууд болон Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг арилгах, урьдчлан сэргийлэх ажил зохион байгуулуулхаар прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.  Мөн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар прокурор, мөрдөгч нарт сургалт зохион байгуулж, орон нутгийн Хонгор телевизээр судалгааны дүнг иргэдэд танилцуулж  мэдээлэл хийжээ. Гэмт хэргийн гаралт хамгийн их  Баян-Овоо, Өлзийт, Жаргалант ,Баянлиг сумуудад “Байгалиа хамгаалъя” сэдэвт хууль сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулж, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт ,шалтгаан нөхцөл, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан хариуцлага, Бичил уурхай, нөхөрлөлийн үйл ажиллагаагаар ашигт малтмал олборлох хууль тогтоомжийн үндэслэл, тавигдах шаардлага, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийг төлбөртэй авах журмын талаар иргэдэд яриа таниулга хийсэн байна. Баянхонгор аймгийн прокурорын газраас мэдээллээ.

 

 

 

 

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317