Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Соёл, урлаг, спорт
"ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-2019" ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН БАЙРЫГ ПРОКУРОРЫН ХОРОО ЭЗЭЛЖ, ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  “Хуульчдын холбооны шилжин явах цом-2019” тэмцээн 05 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд  ШУТИС-ийн спорт зааланд амжилттай болж, өндөрлөлөө. Тус тэмцээнд МХХ-ны  Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороод, орон нутгийн салбарын гишүүд оролцсон нийт 13 багийн 372 (давхардсан тоогоор) тамирчин спортын дөрвөн төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, боулинг/ 93 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбайгаа дайчлан өрсөлдснөөс

Боулингийн төрөлд Улсын ерөнхий прокурорын газрын  Мониторингийн хэлтсийн дарга Б.Бат-Орших,  ахлах прокурор Т.Баярсайхан, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалан,  Э.Намуун, А.Ариунаа нар багийн нийт оноогоор  Тэргүүн байр эзэлж Алтан медаль

  Дартсын төрөлд УЕПГ-ын  хяналтын прокурор Ц.Алдархишиг,Т. Амарзаяа  нар   Алтан медаль

 Прокурорын хорооны Г.Хатанцэцэг ахлагчтай сагсан бөмбөгийн эмэгтэй баг Тэргүүн байр эзэлж Алтан медаль,

Прокурорын хорооны Т.Мөнх-Амгалан ахлагчтай сагсан бөмбөгийн эрэгтэй баг  II байр эзэлж

Мөнгөн медаль тус тус хүртлээ.

Ийнхүү багийн нийт дүнгээр Тэргүүн байрыг Прокурорын хороо  эзэлж  "Хуульчдын холбооны шилжин явах цом-2019” цомын эзэн боллоо.

Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор  Н.Гэрэлмаа сагсан бөмбөгийн эмэгтэй шилдэг тамирчнаар шалгарсан.

Тэмцээний төрөл тус бүрээр байр эзэлсэн  байдлыг танилцуулвал:

Нэг. Дартс (Хорооны дарга, тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийн дунд)

            1/Алтан медаль–Ц.Алдархишиг, Т.Амарзаяа (Прокурорын хороо)

            2/Мөнгөн медаль–Ц.Ганболд, П.Оюун (Тамгын газар)

            3/Хүрэл медаль- Т.Ганбаатар, Д.Оюумаа (Чиг үүргийн хороо)

Хоёр. Боулинг

            1/ Ц.Арвинбуудай ахлагчтай Прокурорын хорооны баг

            2/ Т.Ганболд ахлагчтай Өмгөөлөгчдийн хорооны баг

            3/ З.Түвшинжаргал ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг

Гурав.  Гар бөмбөг (холимог төрөл)

     1/Алтан медаль-Н.Бат-Эрдэнэ ахлагчтай Өмнөговь, Дундговь аймгийн салбарын баг

     2/Мөнгөн медаль-Ш.Гандансүрэн ахлагчтай Шүүгчдийн хорооны баг

     3/Хүрэл медаль-Т.Жавхлантөгс ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг

Дөрөв.Сагсан бөмбөг (эрэгтэй)

            1/Алтан медаль- Т.Ганболд ахлагчтай Өмгөөлөгчдийн хорооны баг

            2/Мөнгөн медаль-Т.Мөнх-Амгалан ахлагчтай Прокурорын хорооны баг

            3/Хүрэл медаль-Ц.Ганболд ахлагчтай Тамгын газрын баг эзэлсэн.

             Сагсан бөмбөг (эмэгтэй)

 1/Алтан медаль- Г.Хатанцэцэг ахлагчтай Прокурорын хорооны баг

 2/Мөнгөн медаль-Д.Алтанжигүүр ахлагчтай Шүүгчдийн хорооны баг

 3/Хүрэл медаль-З.Оюунгэрэл ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг

"Хуульчдын холбооны шилжин явах цом-2019” тэмцээнд Тэргүүн байрт шалгарсан Прокурорын хороо нь ирэх жилийн тэмцээнийг МХХ-ны Тамгын газартай хамтран  зохион байгуулах юм байна.

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317