Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УУЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас  аймгийн хэмжээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт өндөртэй  Уянга, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумдад уул уурхай эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг 2019 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус аймгийн Цагдаагийн газар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын  Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүүгийн хяналт, аудитын албадын төлөөллүүд оролцож хяналт шалгалтын үйл ажиллагаа, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, байгаль орчны үнэлгээ, байгаль орчинд учруулсан хохирол, уул уурхай, ашигт малтмал олборлох, хайх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, нөхөрлөл, бичил уурхай эрхлэгчид,  ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл зэрэг асуудлуудаар мэдээлэл хийж, энэ төрлийн хэрэг зөрчлөөс урьдчлан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Аймгийн прокурорын газраас  2018, 2019 оны эхний 4 сарын байдлаар тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн хүрээлэн буй орчны гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хэргийг шүүхээр шийдвэрлэгдсэн байдлын талаарх судалгааны дүнг танилцуулж, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.

Мөн уул уурхай эрхлэгчдэд болон бичил уурхай эрхлэхээр хүсэлт өгсөн нөхөрлөлийн гишүүдэд  Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг таниулах, гаралтыг бууруулахад чиглэсэн ухуулга яриаг хийж, гарын авлага материал тарааж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд хууль бусаар алт олборлох гэмт хэрэг үйлдсэн Д.О-д холбогдох хэргийн эрүүгийн хэргийн анхан шашны шүүх хуралдааны  бичлэгийг  үзүүлж,  энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэний хор уршиг болон 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль, 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ялгааг тайлбарлан таниуллаа.  Зөвлөгөөний дараа эрх бүхий этгээдүүдийг чадавхжуулах тэднийг сургах зорилгоор  2018 он, 2019 оны эхний 4 сарын байдлаар шүүхээр шийдвэрлэсэн  хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт өртсөн газрын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай танилцаж, гэмт хэргийн улмаас нөхөн төлсөн хохирлыг хууль журманд заасны дагуу зарцуулалт хийж байгааг Санхүү хяналт аудитын албаны  улсын байцаагчаар шалгуулан дүнг хэлэлцүүлжээ. Зөвлөгөөнөөс Сумдын засаг дарга нарт зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд зөвлөгөөнд оролцогч нараас гаргасан саналыг нэгтгэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хүргүүлжээ. Өвөрхангай аймгийн прокурорын газраас мэдээллээ.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
133
Өчигдөр
185
7 хоногт
1465
Сүүлийн сард
4239
Сүүлийн жилд
79980
Нийт хандалт
172603