Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
“ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Улсын ерөнхий прокурорын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын холбоо  хамтран “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдэвт онол, практикийн хэлэлцүүлгийг  2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Монголын хуульчдын холбооны “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгийг нээж Улсын ерөнхий прокурорын орлогч , Төрийн хууль цаазын шадар зөвлөх С.Алиманцэцэг хэлсэн үгэндээ  "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг богино хугацаанд сэргээхэд нэн чухал үүрэгтэй.  Энэ ажиллагааг хэрэгжүүлэгч  мөрдөгч, прокурор, шүүгч нарын хувьд хуулийн  зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлхэд учирч байгаа хүндрэл, бэрхшээл анхаарах  асуудлуудыг хэлэлцэх гэж байгаа нь цаг үеэ олсон ач холбогдолтой"   болохыг онцолсон юм.

 Хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д.Баярсайхан, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч  Ж.Хунан нар оролцож, үг хэлсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

Улсын ерөнхий прокурорын туслах прокурор,  Мониторингийн хэлтсийн дарга  Б.Бат-Орших "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэгжилт анхаарах асуудал", Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн "Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал", Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд учирч буй хүндрэл, бэрхшээл", Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Ганболд "  Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба өмгөөлөл", Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг "Эрүүгийн процессын хуулийг хэрэглэхэд тулгамдаж буй асуудал"  сэдвүүдээр илтгэл тавьж , хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаач, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч нар оролцож, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн хэрхэн үр дүнтэй явуулах, цаашлаад хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудал дээр нэгдсэн нэг ойлголтод хүрч, хууль тогтоох байгууллагад холбогдох саналыг хүргүүлэх зэрэг асуудлаар санал, бодлоо солилцсон  үр дүнтэй хэлэлцүүлэг болж өндөрлөв. Зөвлөгөөнд оролцогчдоос  гаргасан санал, санаачилгыг тусган Зөвлөмж  гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлхээр шийдвэрлэлээ.

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
29
Өчигдөр
261
7 хоногт
2154
Сүүлийн сард
7885
Сүүлийн жилд
81925
Нийт хандалт
180355