Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ГАДААД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖЭЭ

Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор С.Цэрэнсамбуу тэргүүтэй прокурорын төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын байцаах хорооны Шилийн гол аймгийн Байцаах хорооны даргын урилгаар албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын байцаах хорооны орлогч дарга Жянь Шяо Вень, Тамгын газрын дарга Жан Рүй Хэ, Шилийн гол аймгийн Байцаах хорооны дарга Хань Юй тэргүүтэй төлөөлөгч нартай уулзалт хийж, хоёр аймгийн Прокурорын байгууллагын хамтын ажиллагаа, нэн  ялангуяа хил орчмын Прокурорын газруудын харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, мэдээлэл солилцох, хоёр орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцож, тодорхой хугацааны давтамжтай уулзалт ярилцлага хийх, сургалт болон нөхөрсөг уралдаан тэмцээн зохион байгуулах, харилцан айлчлал хийж туршлага солилцож байхаар болсон байна.

Уулзалтын үр дүнд хоёр аймгийн Прокурорын байгууллага хооронд 2016 онд байгуулсан “Санамж бичиг”-ийг 2019 оны 06 дугаар сард багтаан шинэчлэн батлахаар болжээ.

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
52
Өчигдөр
219
7 хоногт
2538
Сүүлийн сард
7984
Сүүлийн жилд
81796
Нийт хандалт
194437