Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Онцлох мэдээ
ДАВЖ ЗААЛДАХ БОЛОН ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХЭЭС ЯЛ ХҮНДЭРСЭН ХЭРГҮҮДЭД ПРОКУРОРЫН ДҮГНЭЛТ БИЧЖЭЭ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14, Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн”  гэж дүгнэн 01 дугаартай дүгнэлт гаргасан.

Монгол Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн  “шүүгдэгчийн ялыг хүндрүүлэх”  холбогдох заалтуудад өөрчлөлт оруулсан байна.

Өөрөөр хэлбэл давж заалдах болон хяналтын шатны шүүх нь анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж өөрчлөх эрхтэй байсан бол зөвхөн хөнгөрүүлж өөрчлөх эрхтэй болсон юм.

Улсын Ерөнхий Прокурорын газраас хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойшхи хугацаанд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ял нь хүндэрч, ялаа эдэлж буй хүмүүст холбогдох хэрэгт Прокурорын дүгнэлт бичиж Улсын дээд шүүхэд хүргүүлсэн бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хэргүүдийг хянан хэлэлцэж, ял хүндэрсэн шүүхийн шийдвэрийн заалтыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж эхэллээ.

УЕПГ-ЫН  ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ ХЭЛТЭС

 

Сэтгэгдэл (1)
Шүүмж
Наад захын Эрүүгийн эрх зүйн үндсэн ойлголт мэдэхгүй хүмүүсийг хууль батлах ажлын хэсэгт оруулснаас болж энэ нэг 2 хууль хүмүүсийн амьдрал ажлыг баллаж байна
12 өдөр| Хариулах
Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
123
Өчигдөр
293
7 хоногт
1085
Сүүлийн сард
4839
Сүүлийн жилд
80990
Нийт хандалт
158865