Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Сурвалжлага
ПРОКУРОРУУД ХУУЛЬЧДЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа хуульчдын форумд прокурорын газрын төлөөллүүд оролцож байна.

Энэ жилийн форум “Эрх зүйн шинэчлэл ба хуульчийн бие даасан, хараат бус байдал” үндсэн сэдвийн хүрээнд 12 асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байна. 

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа "Авлигын хэргийг хянан шийдвэрлэхэд хуульчийн хараат бус байдлыг хамгаалах" тухай салбар хуралдаанд хэлэлцүүлэгчээр оролцсон юм.

Харин зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэг үйлдэлд хоёр удаа шийтгэл ногдуулахгүй байх зарчим үйлчлэх үү? салбар хуралдаанд Улсын Ерөнхий Прокурорын  Газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Л.Бадралт, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор С.Хишигжаргал нар оролцож хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Форум нь хуульчдад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх тодорхой санал, санаачилга гаргаж, хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлогчдод хүргэх зэрэг ихээхэн ач холбогдолтой юм.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
113
Өчигдөр
185
7 хоногт
1445
Сүүлийн сард
4219
Сүүлийн жилд
79960
Нийт хандалт
172583