Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Онцлох мэдээ
ПРОКУРОР, АЖИЛТНУУДАД САХИЛГЫН ХАРИУЦЛАГА ТООЦЛОО

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан нь мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй билээ.

Энэхүү үүргээ нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагуудад анхааруулж, Нийслэлийн прокурорын газраас албан бичиг хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан.

Дээрх чиглэлээр прокурорын байгууллага зохих шалгалтыг хийж хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн прокурор, ажилтнуудыг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар ажлаас халах, мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлд шилжүүлэх зэрэг холбогдох арга хэмжээ авсан байна.

Цаашид хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлж, ажлын алдаа, ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг нийт прокурор, ажилтнуудад Улсын Ерөнхий прокурор үүрэг болголоо.

 

 

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
9
Өчигдөр
121
7 хоногт
1210
Сүүлийн сард
5489
Сүүлийн жилд
80041
Нийт хандалт
163938