Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс БогдХан уулын хамгаалалтын захиргаа болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын хэлтэстэй хамтран Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийжээ.

  

Шалгалтаар дээрх газарт үйл ажиллагаа явуулж байгаа амралт, сувиллын газрууд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн газар ашигласан,  зөвшөөрөлгүйгээр ус ашигласан, уурын зуух ажиллуулсан, байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, илэрсэн зөрчилд холбогдох арга хэмжээ авахыг эрх бүхий байгууллагуудад даалгасан байна.

 

 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
23
Өчигдөр
261
7 хоногт
2148
Сүүлийн сард
7879
Сүүлийн жилд
81919
Нийт хандалт
180349