Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
ОХУ-ЫН ЦЭРГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗЛАА

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Монголын Хуульчдын холбооны  урилгаар манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Цэргийн Ерөнхий Прокурорын Газрын болон тус улсын Хуульчдын холбооны 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор В.Г.Петров тэргүүтэй төлөөлөгчид болох Цэргийн прокурорын газрын Хоёрдугаар газрын дарга, хошууч генерал С.Н.Скребец, Гуравдугаар газрын дарга, хошууч генерал С.А.Зараев, Дөрөвдүгээр газрын дарга, хошууч генерал И.А.Шаболтанов, Төв аппаратын хэрэг эрхлэх газрын дарга, хурандаа И.В.Шарапова, Цэргийн Ерөнхий прокурорын туслах, хошууч А.С.Суворов нар хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурортой тусгайлан ажил хэргийн уулзалт хийсэн юм.

 

ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор В.Г.Петров тус улсын Ерөнхий прокурор Юрий Чайкагийн мэндчилгээг хүргэж, хоёр улсын прокурорын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо.   

Төлөөлөгчдийн ажлын айлчлал 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
128
Өчигдөр
185
7 хоногт
1460
Сүүлийн сард
4234
Сүүлийн жилд
79975
Нийт хандалт
172598