Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖЭЭ

Өмнөговь аймгийн прокурорын газраас “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд аймгийн Шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлүүд оролцож, архидан согтуурахтай тэмцэх, архины хэрэглээг багасгах, согтуугаар үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн тоог хэрхэн бууруулах талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргасан байна.

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
9
Өчигдөр
121
7 хоногт
1210
Сүүлийн сард
5489
Сүүлийн жилд
80041
Нийт хандалт
163938