Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ПРОКУРОРООС ХОРИГДЛЫН ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ШАЛГАЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагч нартай хамтран “Хоригдлын хөдөлмөр, хөдөлмөрийн нөхцөл холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх”-ийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Хорих 407, 409, 421, 441 дүгээр анги болон Хэрэмт цамхаг улсын төсөвт үйлдвэрийн газарт тус тус шалгажээ.

Шалгалтаар зарим хорих ангиудад ашиглагдаж байгаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдэд зөвшөөрөл аваагүй, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанар байдалд дүгнэлт гаргуулаагүй, ажлын байранд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдлийн үнэлгээ хийлгүүлээгүй, цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Прокуророос шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийг арилгуулахаар Хорих 407, 421, 441 дүгээр анги, Хэрэмт цамхаг улсын төсөвт үйлдвэрийн газарт прокурорын шаардлага, 409 дүгээр хорих ангид албан бичиг хүргүүлсэн байна.

 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
9
Өчигдөр
121
7 хоногт
1210
Сүүлийн сард
5489
Сүүлийн жилд
80041
Нийт хандалт
163938