Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
“ШИЛДЭГ ЭБАТ-2019” мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа

Энэ жил Сэлэнгэ аймгийн прокурорын газар үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой тохиож байгаа билээ. Тус прокурорын газраас ойг угтаж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан ур чадвараасаа суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор  “ШИЛДЭГ ЭБАТ-2019” мэргэжлийн уралдааныг 2019 оны 6 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдсан ба эхний шатны уралдааныг харъяа байгууллагууд дотооддоо зохион байгуулж, байгууллага тус бүрээс шалгарсан 1 эрх бүхий албан тушаалтан 2 дугаар шатны уралдаанд байгууллага, хамт олноо төлөөлөн бусад эрх бүхий албан тушаалтнуудтай мэдлэг, ур чадвараа сорьсон юм.

Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 21 байгууллагаас аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхтүвшин Тэргүүн байр, Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч С.Түвшин Дэд байр, Хилийн 0101 дүгээр ангийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн хилийн төлөөлөгчийн албаны ахлах офицер, Сэлэнгэ аймгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагч, ахмад Г.Нэмэхбаяр Гутгаар байр эзэлж, Гадаадын иргэн харъяатын газрын Хойд бүс дэх газрын улсын ахлах байцаагч С.Мөнх-Эрдэнэ, Онцгой байдлын газрын улсын байцаагч Н.Бат-Эрдэнэ, Хилийн 0243 дугаар ангийн Сэлэнгийн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагч, дэслэгч Э.Тулга нар шагналт байранд тус тус шалгарлаа.

Шагналыг аймгийн ерөнхий прокурор Т.Мөнхбаяр,  аймгийн Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, орлогч прокурор Б.Энхтулга нар гардуулж, цаашид уг мэргэжлийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байхаар боллоо.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
49
Өчигдөр
219
7 хоногт
2535
Сүүлийн сард
7981
Сүүлийн жилд
81793
Нийт хандалт
194434