Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ИРГЭДИЙГ ОРОЛЦУУЛАН НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛДААН ХИЙЖЭЭ

Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн Б.Э-д холбогдох хэргийн  шүүх хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Нутгийн удирдлагын ордонд иргэдийг оролцуулан нээлттэй явуулж, шийдвэрлэсэн байна.

Б.Э нь 2018 оны 12 дугаар сард 07-08 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум явах хатуу хучилттай замд тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зорчигчдын тоог хэтрүүлж, зорчигчид хамгаалалтын бүс хэрэглүүлээгүй, мөн аюул саад учрахад автомашинаа зогсоох аргаа хэмжээ аваагүйн улмаас  зам тээврийн осол гаргаж  2 хүний биед хөнгөн, 1 хүний биед хүндэвтэр, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдсон юм.

Дээрх шүүх хуралдаанд аймгийн ерөнхий прокурорын орлогч Т.Нансалмаа улсын яллагчаар оролцсон бөгөөд шүүх шүүгдэгч Б.Э-г гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоол гаргасан байна.

 

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
98
Өчигдөр
99
7 хоногт
1752
Сүүлийн сард
4003
Сүүлийн жилд
79643
Нийт хандалт
168462