Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
АХМАД ПРОКУРОРУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Прокурорын байгууллагын ахмадын холбоо 2015 оны 6 сарын 2-нд байгуулагдсан. Одоогоор тус холбоонд 200 гаруй ахмад прокурорууд харьяалагдаж, холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Ахмад прокурорууд  нэгдсэн холбоотой болсноор нэг бодлого чиглэлтэй болж олон ажил, арга хэмжээг зохион байгуулж ирсэн.

Тус холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ахмадуудын уулзалт, амралтын өдрийг 2019 оны 6 сарын 27-нд прокурорын байгууллагын "Мойлт" сургалт, амралтын төвд зохион байгуулж, нэг өдрийг цэвэр агаарт, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Амралтын өдрөөрөө ахмад прокурорууд маань шатар, даамны тэмцээнээр өрсөлдсөн юм. Шатрын тэмцээнд Прокурорын байгууллагын ахмадын холбооны тэргүүн, ахмад прокурор Г.Бадамханд тэргүүн байр, ахмад прокурор Б.Базарханд дэд байранд орсон бол, даамны тэмцээнд ахмад прокурор Д.Эрдэнэчимэг тэргүүлж, ахмад прокурор Ц.Оюунчимэг удаалсан.

Прокурорын байгууллагын ахмадын холбооноос нийт ахмад прокурорууддаа удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж, сайхан наадахыг ерөөж байна.

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
126
Өчигдөр
185
7 хоногт
1458
Сүүлийн сард
4232
Сүүлийн жилд
79973
Нийт хандалт
172596