Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ШҮҮХЭЭС ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГҮҮДИЙН ТАЛААР

Хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн хэрэгт шүүхээс оногдуулсан ялын талаар нийтэд мэдээлэх, анхааруулах зорилгоор 6 сард шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийг тоймлон хүргэж байна.

Говьсүмбэр  аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ. Анхан шатны шүүхээс Б-г бага насны хүүхдийг хүчиндсэн гэм буруутайд тооцож 18 жилийн хорих ял;

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт С-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцсэн байна. С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13 настай бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүхээс 15 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Э-д холбогдох хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 03-нд  хянан хэлэлцэж, Э-г арваннайман насанд хүрээгүй дагавар охиноо 2017 оноос эхлэн 2019 оны 02 сар хүртлэх хугацаанд хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жил 6 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

           

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
9
Өчигдөр
121
7 хоногт
1210
Сүүлийн сард
5489
Сүүлийн жилд
80041
Нийт хандалт
163938