Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР СУДАЛГАА ХИЙЖЭЭ

Дорнод аймгийн прокурорын газар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" гэмт хэргийн шийдвэрлэлтийг 2018 оны сүүлийн хагас жил, 2019 оны эхний 5 сарын байдлаар судалжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс бие биенээ зодсон, гэмтэл учруулсан талаархи  гомдол, мэдээлэл 42 ирсэнээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 18, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 11, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 16 байна.  

Тус аймгийн Хэрлэн сумын 4, 6 дугаар багийн иргэдээс энэ төрлийн гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдол түлхүү  гарчээ.  

Судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах хамтарсан баг болох өрхийн эмч, сум хороо, сургууль, халамж, хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллүүдийн үүрэг хариуцлага сул байгаа нь ажиглагдсан байна. Иймээс иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр яриа таниулга хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар Хэрлэн сумын 4, 6 дугаар багийн Засаг дарга нарт прокурорын “Мэдэгдэл” хүргүүлжээ.

 

ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
123
Өчигдөр
185
7 хоногт
1455
Сүүлийн сард
4229
Сүүлийн жилд
79970
Нийт хандалт
172593