Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГТ БЭЛТГЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч Ж.Чимгээ, сан хөмрөгч н.Майцэцэг нарыг урьж, Нийслэл, дүүргийн прокуроруудын газруудын Тамгын хэлтсийн дарга, байгууллагын болон эрүүгийн хэргийн салбар архивын ажилтнуудад зориулан “Архивын үзлэгт бэлтгэж ажиллахад анхаарах асуудал”, “Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын хурлаар данс бүртгэлийг батлуулахаар хэлэлцүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр сургалт зохион байгуулан, ажилтнуудад хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг өглөө.

Мөн сургалтын үеэр Нийслэлийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Ш.Сүхбат Улсын Ерөнхий прокурорын албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд харьяа ажилтнуудын сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах, удирдлага, зохион байгуулалт, дотоод ажлын цахим бүртгэлийг бүрэн бүртгэж, мэдээ тайланг үнэн зөв гаргахад анхаарч ажиллах үүргийг нэгжүүдийн Тамгын хэлтсийн дарга нарт өгсөн байна.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
92
Өчигдөр
99
7 хоногт
1746
Сүүлийн сард
3997
Сүүлийн жилд
79637
Нийт хандалт
168456