Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЯЛДУУЛАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 38 дугаар зарлигаар “2018-2019 оныг Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласантай холбогдуулан Прокурорын байгууллагаас “Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтыг дэвшүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, энэ гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан, мөн шүүхээс ял оногдуулж буй байдлыг тодорхой хугацааг хамруулан судалж, судалгааны мөрөөр хохирол, төлбөр нөхөн төлөгдөөгүй зарим хэрэгт төрийн байгууллагаас нэхэмжлэл гарган, прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ажиллаж байна.

Түүнчлэн зөвхөн гэмт хэрэгт хяналт тавьж шийдвэрлэхээс гадна жилээс жилд өсөн нэмэгдэж, улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж буй нийгмийн тулгамдсан асуудлын нэг авлигын гэмт хэрэг, түүний хор хөнөөлийн талаар төр, захиргааны байгууллагуудад сургалт, яриа таниулга явуулж, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч байна.

Тус газар нь 2019 оны хагас жилийн байдлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн бүртгэлийн газар, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн цагдаагийн газар зэрэг 17 байгуулага, аж ахуйн нэгжийн 424 орчим албан хаагчдад урьдчилан сэргийлэх сургалт, яриа таниулгыг зохион байгуулжээ.

Мөн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар байгууллага, аж ахуйн нэгжүүдэд прокурорын мэдэгдэл 28-ыг хүргүүлсний 25 хувийг авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бичиж, биелэлт, үр дүнг тооцож ажилласан байна.

 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
111
Өчигдөр
185
7 хоногт
1443
Сүүлийн сард
4217
Сүүлийн жилд
79958
Нийт хандалт
172581