Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн прокурорын газраас Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэстэй хамтран 4 дүгээр сараас 6 дугаар саруудад “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах” нэгдсэн арга хэмжээг зохион явуулсан байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шуурхай шалгуулж шийдвэрлэх болон гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажилласны үр дүнд хэргийн шийдвэрлэлт, тэр дундаа шүүхэд шилжүүлсэн хэргийн хувь хэмжээ нэмэгджээ. 

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд идэвхи санаачлага гаргаж, үр дүнтэй ажилласан Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Баярхүү, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Одхүү нарыг шагнаж урамшуулсан байна.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
117
Өчигдөр
185
7 хоногт
1449
Сүүлийн сард
4223
Сүүлийн жилд
79964
Нийт хандалт
172587