Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ САРЫН АЯН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарыг чирэгдүүлэхгүй, хэргийг богино хугацаанд түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх  цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн дарга нартай хамтран баталсан нэгдсэн удирдамжийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1 сарын хугацаатай аян зохион байгуулжээ.

Аяны хүрээнд хялбаршуулсан журмаар шалгаж шүүхэд шилжүүлсэн хэргийн хувь хэмжээ 10.5 хувиар өссөн үр дүн гарсан бөгөөд аянд идэвхи санаачлагатай оролцож, бусдыгаа манлайлан ажиллаж хамгийн олон хэрэг шийдвэрлэсэн мөрдөгч, прокурорыг шагнаж урамшуулсан байна.

Мөн энэ үеэр нийт мөрдөгч нарт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлахад анхаарах асуудал”, “Шүүхээс буцсан хэрэгт мөрдөгч нараас гаргасан зөрчил”, “Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах”, “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд” зэрэг сэдвүүдээр  сургалт зохион байгуулжээ. 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
122
Өчигдөр
99
7 хоногт
1776
Сүүлийн сард
4027
Сүүлийн жилд
79667
Нийт хандалт
168486