Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ПРОКУРОРУУД ОРОН НУТАГТАА СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар, Ховд аймгуудад 6 сарын 26, 28-ны өдрүүдэд аймгийн прокурорын газар болон тухайн орон нутгийн зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын хамтарсан зөвлөгөөн тус тус болжээ.

Зөвлөгөөнд нийт 32 байгууллагын 126 эрх бүхий албан тушаалтан оролцож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар 2019 онд шинэчлэн батлагдсан “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын өөрчлөлт, мөн оны 6 дугаар сард зохион байгуулагдсан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн зөвлөгөөн дээр өгөгдсөн үүрэг даалгавар, ажлын чиглэлийн тараар мэдээлэл хийсэн байна.

Мөн Завхан аймгийн Цагдаагийн газар болон Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтэс хамтран 2019 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд Тосонцэнгэл суманд зохион байгуулсан "Завхан аймгийн 24 сумын хэсгийн мөрдөгч нарын зөвлөгөөн"-нд тус сум дахь Сум дундын прокурорын газар оролцож Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын байгууллагын баримталж буй бодлого чиглэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл хийжээ.  

 

 

 

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
48
Өчигдөр
219
7 хоногт
2534
Сүүлийн сард
7980
Сүүлийн жилд
81792
Нийт хандалт
194433