Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮД БАЙГАЛ НУУРЫН АЯЛАЛД ЯВЖЭЭ

Монголын Прокуроруудын холбоо, Улсын Ерөнхий Прокурорын Газар хамтран 2019 оны 7 сарын 03-наас 06-ны өдрүүдэд зохион байгуулсан ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улан-Үдэ хот-Байгал нуурын аялалд Улс, Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрууд болон прокурорын байгууллагын Ахмадын холбооны төлөөлөл болсон 36 прокурор, ажилтан хамрагдаж, аялалдаа яваад иржээ.

Аялагчид замдаа Дархан, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хамт олонтой уулзалт хийж, Итгэлт хамба Дашдоржийн дацан, Улан-Үдэ хотоор орж, Байгал нуурын эрэгт хоёр хоног амран Буриад соёл, зан заншил, газар орны сонин содон зүйлсийг үзэж, танилцсан байна. 

Мөн энэ үеэр Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хамт олон Байгал нуурын эрэгт амарч, аялаж байсан бөгөөд аялагчдын дунд элсэн дээрх гар бөмбөг, олс таталтын тэмцээн зохион байгуулжээ.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
110
Өчигдөр
185
7 хоногт
1442
Сүүлийн сард
4216
Сүүлийн жилд
79957
Нийт хандалт
172580