Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд Дүүргийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Булганцэцэг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү, 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Сугаржав нар болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд, эрх бүхий 57 албан тушаалтан оролцож, 2019 оны хагас жилийн ажлаа дүгнэн, харилцан санал солилцож, хамтарсан зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
134
Өчигдөр
99
7 хоногт
1788
Сүүлийн сард
4039
Сүүлийн жилд
79679
Нийт хандалт
168498