Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН БҮГД НАЙРАМДАХ АЗЕРБАЙДЖАН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, АВЛИГЫН ЭСРЭГ ГАЗРЫН ДАРГА КАМРАН АЛИЕВ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнөөдөр /2019.07.09/ Авлигатай тэмцэх газрын урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Азербайджан Улсын Ерөнхий прокурорын орлогч, Авлигын эсрэг газрын дарга Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Авлигын эсрэг газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Эмин Мурсалиев, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Сахиб Исмайлов, Судалгааны албаны дарга Рашид Махмудов, Зохион байгуулалт, мэдээллийн дэмжлэг үзүүлэх хэлтсийн ахлах прокурор Исфандияр Хажиев нар байсан юм.

Уулзалтанд Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, мөн Улсын Ерөнхий Прокурорын Газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл, Мониторингийн хэлтсийн дарга Б.Бат-Орших, Тусгай хяналтын хэлтсийн ахлах прокурор М.Бамбадорж, Монголын Прокуроруудын холбооны гүйцэтгэх захирал, Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболд нар оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр улсын прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар ерөнхий мэдээлэл солилцож, талуудын харилцан хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд ноён Камран Алиев Олон Улсын Прокуроруудын холбооны Дэд ерөнхийлөгчийн хувиар ирэх 9 сард Аргентин улсад болох Олон Улсын Прокурорын холбооны арга хэмжээнд оролцохыг урьсан юм.

Бүгд Найрамдах Азербайджан Улсын 1995 онд батлагдсан Үндсэн хуулиар Прокурорын байгууллагын статусыг тодорхойлж, тухайн нутаг дэвсгэрийн болон мэргэжлийн прокурорын газрыг захирах төвлөрсөн удирдлага нь Ерөнхий Прокурор байхыг хуульчилсан байна.

Тус улсын Прокурорын газрын дэргэдэх Авлигын эсрэг газрыг 2004 онд байгуулсан бөгөөд Улсын Ерөнхий прокурорын орлогч нь Авлигын эсрэг газрын даргын албыг хавсран гүйцэтгэдэг ажээ.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
116
Өчигдөр
185
7 хоногт
1448
Сүүлийн сард
4222
Сүүлийн жилд
79963
Нийт хандалт
172586