Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл МУ-ын Ерөнхий прокурор
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
“ЭХ ОРОН-ЭРЧҮҮДЭЭР ДУТНА” АЯНЫ ХҮРЭЭНД ОЛОН АЖИЛ ХИЙЖЭЭ

Төв аймгийн прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 415 дугаар хаалттай болон 417 дугаар нээлттэй хорих ангиудын хэмжээнд хоригдлыг нийгэмшүүлэх, боловрол, мэргэжил эзэмшүүлэх, суллагдсаны дараа ажил, хөдөлмөр эрхлэн амьдрах итгэл, эрмэлзлэлийг бий болгох, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Эх орон-Эрчүүдээр дутна” аяныг 2019 оны 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл 5 сарын хугацаанд явуулж, дүгнэсэн байна.

Хорих ангиуд дээрх аянд ихээхэн ач холбогдол өгч, хоригдлуудыг нийгэмшүүлэх, суллагдан гараад ажил, хөдөлмөр эрхлэн амьдрахад нь тус нэмэр болохоор олон ажил хийжээ. Тухайлбал, хоригдол бүрийг бичиг баримттай болгоход анхаарч 417 дугаар нээлттэй хорих анги Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран 16 хоригдлыг шинээр иргэний үнэмлэхтэй болгон, 29 хоригдлын иргэний үнэмлэхний сунгалтыг хийлгэсэн бол 415 дугаар хаалттай хорих анги Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй 4, иргэний үнэмлэхний сунгалт хийлгэх шаардлагатай 13, иргэний үнэмлэх дахин захиалах шаардлагатай 20, нийт 37 хоригдлын холбогдох материалыг бүрдүүлэн шийдвэрлүүлж,  бичиг баримтын зөрчилгүй болгожээ.

Мөн бичиг, үсэг мэдэхгүй, бага боловсролтой нийт 31 хоригдолд "Насан туршийн боловсролын төв"-тэй хамтран боловсрол олгосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, уул уурхайн жишиг сургууль болох Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежтой хамтран нийт 130 гаруй хоригдлыг барилгын мужаан, бетон арматурчин, гагнуурчин, тогооч зэрэг мэргэжил олгох сургалтанд хамруулж үнэмлэх, гэрчилгээ олгосноос гадна Төрийн бус байгууллагуудтай хамтран хүнсний ногоо тариалах, хадгалах, газар тариалан эрхлэх, модон эдлэл, ширээ сандал хийх, мал маллах, гахай өсгөж үржүүлэх, буриад гутал оёх, уран зураг зурах, баримал хийх, зүү ороож даалин оёх зэрэгт сургаж, дадлагажуулсан байна.

Аяны хүрээнд дээрх хоёр ангид “Эх орны тухай дууг хэн сайн дуулах вэ” дуун цэнгүүн, “Эх орон-Эрчүүдээр дутна”, “Би эх орны хүү” сэдвээр шүлэг, зохион бичлэг, гар зургийн уралдаан, сагсан бөмбөгийн тэмцээн зэргийг зохион байгуулжээ.

ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
9
Өчигдөр
121
7 хоногт
1210
Сүүлийн сард
5489
Сүүлийн жилд
80041
Нийт хандалт
163938