Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Прокурорын байгууллага 2019 оныг “Нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд прокурорын манлайллын жил” болгох уриалгыг гаргаж “Прокурорын хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэн... сахилга, ёс зүй, харьцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлаа Нийслэлийн прокурорын газраас дүгнэн, 7 дугаар сарын 10-ны өдөр Сахилга, хариуцлагын зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнөөр өнгөрсөн хугацаанд прокурор, ажилтнуудын ажлын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлаар тус газрын хэлтсийн дарга нар мэдээлэл хийж, прокуроруудаас гаргасан санал, хүсэлтийг сонсож, хэлэлцсэн байна.

Нийслэлийн ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ариунаа, орлогч прокурор Ц.Насанбат нар цаашид ажлын үзүүлэлтүүдийг сайжруулахад прокурор нэг бүрийн ажлын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, энэ чиглэлээр Улсын Ерөнхий прокуророос гаргасан албан даалгавруудыг нэг мөр хэрэгжүүлэн, үр дүн гаргаж ажиллах талаар нийт прокуроруудад үүрэг, даалгавар өгч, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
25
Өчигдөр
261
7 хоногт
2150
Сүүлийн сард
7881
Сүүлийн жилд
81921
Нийт хандалт
180351