Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

Баянзүрх дүүргийн прокурорын газар 2019 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурлаа 7 дугаар сарын 10-ны өдөр хийж, ажлаа  дүгнэн хэлэлцжээ.

Хурлын үеэр дээрх хугацаанд бусдыгаа манлайлан ажилласан ахлах прокурор У.Солонго, туслах ажилтан Л.Төгсжаргал, слесарь П.Ганбат нарыг дүүргийн ерөнхий прокурорын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна.  

Мөн дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэргийн эцэслэн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, прокурорын эрх зүйн баримт бичиг боловсруулах чадварыг сайжруулах, шүүх хуралдаанд мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулсан Шилдэг улсын яллагч уралдаанд хамгийн олон хэрэг шийдвэрлэн, идэвхи, санаачлагатай ажиллаж "Шилдэг улсын яллагч”-аар шалгарсан хяналтын прокурор Г.Цэрэнжамц, Ц.Гантулгабат нарын шагналыг гардуулжээ.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
114
Өчигдөр
99
7 хоногт
1768
Сүүлийн сард
4019
Сүүлийн жилд
79659
Нийт хандалт
168478