Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЛАА

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар Эрүүгийн цагдаагийн алба болон Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Эрүүгийн цагдаагийн алба байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэхэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа тус албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Болдбаатарын Оргил, Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Намсрайн Анарчулуун нарыг Улсын Ерөнхий Прокурорын газрын “Жуух бичиг”-ээр, Захиргааны удирдлагын хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Баттулгын Цэвэлмаа, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ганбаатарын Даваадорж, Захиргааны удирдлагын хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Өлзийбадрахын Түвшинжаргал нарыг Улсын Ерөнхий Прокурорын газрын “Өргөмжлөл”-өөр тус тус шагнасан байна.

Мөн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 80 жилийн ойг тохиолдуулан тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Одоохүүгийн Ганбатыг “Прокурорын албаны төлөө” тэмдгээр, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Цэдэн-Ишийн Мөнхбатыг Улсын Ерөнхий Прокурорын газрын “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулжээ.

Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 98, Эрүүгийн цагдаагийн алба байгуулагдсаны 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
23
Өчигдөр
261
7 хоногт
2148
Сүүлийн сард
7879
Сүүлийн жилд
81919
Нийт хандалт
180349