Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
“ЭРДЭНИЙН ОЧИР” ОДОНГООР ШАГНУУЛЖЭЭ

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын жижүүр, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, морь цоллооч, уяач М.Цолмон Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны “Эрдэнийн Очир” одонгоор шагнагдсаныг тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэг гардуулан өгчээ.

М.Цолмон нь 2004 оноос хойш улсын болон бүсийн хурдан морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүдийн цолыг дуудаж байгаа бөгөөд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, 2019 оны 7 сарын 20, 21-ний өдрүүдэд Хүйн 7 худагт зохион байгуулагдсан Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд-8" уралдаанд тус тус түрүүлж, айрагдсан азарганы цолыг дуудаж алдаршуулсан байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
88
Өчигдөр
99
7 хоногт
1742
Сүүлийн сард
3993
Сүүлийн жилд
79633
Нийт хандалт
168452