Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлстийн мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр Сум дундын Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гэмт хэргийн талаарх болон зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлт, цаашид анхаарах зарим асуудал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцжээ.

Зөвлөгөөний үеэр 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын талаар мэдээлэл өгч, хяналтын харьяа эрх бүхий албан тушаалтнуудын хамтарсан зөвлөгөөн, сургалтыг зохион байгуулах зэрэг шийдвэр гарсан байна.

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
35
Өчигдөр
261
7 хоногт
2160
Сүүлийн сард
7891
Сүүлийн жилд
81931
Нийт хандалт
180361