Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
МӨРДӨН ШАЛГАХ БАЙГУУЛЛАГЫН МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨНҮҮДИЙГ ШАЛГАЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хяналтын харьяа мөрдөн шалгах байгууллагуудын мэдүүлэг авах өрөөнүүдэд  1 дүгээр улиралд хяналт шалгалт хийсэн.

  

Мэдүүлэг авах өрөө нь Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-д нийцэж байгаа эсэхийг шалгаад, илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан бичиг хүргүүлсэн байна.

  

Харьяа мөрдөн шалгах байгууллагаас албан бичигт заасан хугацаанд зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч, мэдүүлгийн өрөөний зөвшөөрлийг авах хүсэлт ирүүлсний дагуу прокурорууд 7 дугаар сарын сүүлээр газар дээр нь очиж танилцаад, шаардлага хангасан өрөөнүүдэд прокурорын зөвшөөрөл олгож, мөн зөвшөөрлийн хугацаа дууссан зарим өрөөний зөвшөөрлийн хугацааг сунгаж ажилласан байна.

 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
101
Өчигдөр
99
7 хоногт
1755
Сүүлийн сард
4006
Сүүлийн жилд
79646
Нийт хандалт
168465