Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
БНМАУ-ЫН ПРОКУРОР ӨЛЗИЙБҮРЭНГИЙН ПУНЦАГ (1931-1932 ОН)

/Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 89 жилийн ой болон “Прокурорын албаны өдөр”-т зориулав. Цуврал-3/

Монгол Улсын прокурорын байгууллагын хөгжил, дэвшлийн төлөө, хүний эрхийг дээдлэн, шударга ёсыг хамгаалахын төлөө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирсэн үе үеийн Ерөнхий прокуроруудыг цувралаар танилцуулж байна. 

БНМАУ-ЫН ПРОКУРОР
ӨЛЗИЙБҮРЭНГИЙН ПУНЦАГ
(1931-1932 ОН)

 

Ө.Пунцаг нь Хантайшир Уулын аймгийн нутаг Наранбулаг хэмээх газар 1897 онд төржээ. Ховд аймгийн Буянт сумын харьяат тэрээр монгол- орос хэл бичиг мэддэг намын гишүүн байжээ. Дотоодын цэргийн сургууль, Зөвлөлтийн морин цэргийн дунд сургууль, хоршооны дээд курст тус тус суралцсан. 1921 онд партизан цэрэгт элсэж салаа, суман, хорооны дарга, Дотоодыг хамгаалах тусгай хэлтсийн дарга, Цэргийн прокурор, Дорнод 2 дугаар корпусын дарга, хоршоодын ерөнхий хорооны дарга, Аж үйлдвэрийн комбинатын дарга зэрэг ажлуудыг хийж байжээ. Улсын цусан гавьяаны одон, Алтангадас, Воршиловоос алтан сэлмээр шагнагдаж байжээ.  

 

 

 

 Эх сурвалж: "Монгол Улсын Прокурорын байгууллагын түүхэн замнал" ном. УБ. 2010 он. 51-р тал.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
88
Өчигдөр
99
7 хоногт
1742
Сүүлийн сард
3993
Сүүлийн жилд
79633
Нийт хандалт
168452