Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 299 дүгээр тогтоолоор жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн прокурорын газраас уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн хууль, хяналтын байгууллагуудыг оролцуулсан гар бөмбөг /холимог/-ийн тэмцээнийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулжээ.

Тэмцээнд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 435 дугаар анги, 445 дугаар анги, Анхан болон Давж заалдах шатны шүүх зэрэг 7 байгууллагын тамирчид оролцон авхаалж самбаа, хурд, хүчээр өрсөлдсөнөөс тэргүүн байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 435 дугаар ангийн баг тамирчид, хоёрдугаар байранд тус аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид, гуравдугаар байранд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн баг тамирчид тус тус байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна. 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
89
Өчигдөр
99
7 хоногт
1743
Сүүлийн сард
3994
Сүүлийн жилд
79634
Нийт хандалт
168453