Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
“ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 89 жилийн ой “Прокурорын албаны өдөр”-т зориулсан шатрын тэмцээн Улсын Ерөнхий прокурорын газарт болж байна. Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх үүднээс тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирсэн.

 

Тэмцээнийг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э.Амарбат нээж, нийт тамирчдад амжилт хүслээ.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус шатрын тэмцээнд Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын Танхим, Хүний эрхийн үндэсний комисс, Арбитр, Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг байгууллагын нийт 42 тамирчин оролцож оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж байна.

 

Энэ удаагийн тэмцээнд шатрын спортын 5 дэд мастер оролцож байна. Шатрын тэмцээн рапид төрлөөр явагдаж, эхний гурван байр болон тусгай байрыг шалгаруулан шагнаж урамшуулах юм.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
88
Өчигдөр
99
7 хоногт
1742
Сүүлийн сард
3993
Сүүлийн жилд
79633
Нийт хандалт
168452