Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ГОВЬСҮМБЭР  АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсад прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 89 жилийн ой, “Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус аймаг дахь Цагдаагийн хэлтэс болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангитай хамтарч,  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл өгч холбогдох хууль тогтоомжтой холбоотой гарын авлага, боршуурыг тарааж ажилласан байна.

Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын дунд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон танин мэдэхүйн сэдвээр асуулт, хариултын  “АХА” тэмцээн, иргэдийн дунд “Дартс”-ын тэмцээнийг тус тус зохион байгуулж, 1, 2 дугаар байранд шалгарсан эрх бүхий албан тушаалтан болон иргэдийг Аймгийн ерөнхий прокурорын “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар урамшууллаа.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317