Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
УВС АЙМГИЙН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын түүхт 89 жилийн ой, “Прокурорын албаны өдөр”-ийн хүрээнд Прокурорын байгууллагын үйл ажиллагааг  олон нийтэд сурталчлах, хуулийн байгууллагын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор  Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй хууль хяналтын байгууллагуудын дунд “Шатрын аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 6 байгууллагын 12 тамирчин өрсөлдсөнөөс нэгдүгээр байрыг Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь төлөөлөгч Я.Хонгорзул, хоёрдугаар  байрыг Эвлэрүүлэн зуучлагчийн туслах  Д.Нямжав, гуравдугаар байрыг Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч, цагдаа Х.Балдандорж нар эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.  

 

“Прокурорын албаны өдөр” тус прокурорын газарт ажиллаж байсан ахмад прокурор, ажилтнуудыг Аймгийн ерөнхий прокурор Г.Эрдэнэбаяр хүлээн авч уулзан  гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулж, эрүүл энх урт удаан наслахыг ерөөлөө.

Мөн тус аймгийн прокурорын газраас төрөн гарсан гавьяат хуульч А.Ядмаа, Т.Жадамбаа нарыг ирээдүй, хойч үедээ таниулан, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор “Хүндэтгэлийн самбар”-ыг бий болгон Аймгийн прокурорын газарт байрлуулсан байна.

 

УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
132
Өчигдөр
185
7 хоногт
1464
Сүүлийн сард
4238
Сүүлийн жилд
79979
Нийт хандалт
172602