Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дорноговь аймгийн прокурорын газраас “Прокурорын албаны өдөр”-ийг угтан прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сурталчлах сургалтыг зохион байгуулав.

Тус аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн 67 ажилтан, алба хаагч болон 83 хугацаат цэргийн алба хаагчдад прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн онцлог зохицуулалтын талаарх ойлголт, мэдээллийг өгч ажилласан байна.  

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” зарлиг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн а-297, 360 дугаартай тушаалаар батлагдсан “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах жишиг”-ийн талаар танилцуулж, хууль сурталчлах ажлыг хийв.

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
110
Өчигдөр
185
7 хоногт
1442
Сүүлийн сард
4216
Сүүлийн жилд
79957
Нийт хандалт
172580